Site announcements

Separate groups: All participants

Баярын мэнд хүргэе.

by тамжид баримад -

Биндэр сумын ЕБС -ийн нийт суралцагчид, тэдний эцэг эх асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт ажилтан албан хаагчид БҮГДЭД нь АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. 

Эрүүл энх сайн сайхан наадаарай. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж , хичээл эхлэх цаг дор баяртайгаар уулзацгаая . 

Мэдээлэл ба зарлал

by ундрах магсаржав -

2021.04.07

Ковид 19/ Коронавирусын вакцинжуулалт өнөөдөр Биндэр суманд эхэллээ. Өнөөдөр Синофарм үйлдвэрийн ВЕРОЦЕЛЛ вакциныг Засаг дарга Э.Мөнх-Очир байгууллагын дарга, эрхлэгч нар уриалан хийлгэсэн бөгөөд эхний ээлжинд дээрээс ирсэн чиглэлийн дагуу сумын онцгой комиссын болон нийт төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад вакцинжуулалт хийх юм.

“Вакцины эхний тунг авснаас хойш 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа авна. Эхний тунг аваад өвчний халдвараас сэргийлнэ гэсэн үг биш, хувь хүн өөрөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж байх ёстой ба эхний тунг аваад дэглэмээ баримтлаагүйгээс улсын хэмжээнд 532 хүн халдвар авсан. Хоёр дахь тунг авч байж дархлаа тогтоно гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

Цаашид вакцины хангалт тасралтгүй үргэлжилбэл богино хугацаанд иргэдээ вакцинжуулж чадна гэдгийг албан эх сурвалж мэдээллээ.

"Синофарм” компанийн “Verocell” вакцины талаарх мэдээлэл

Хэрэглэх заалт: Ковид19-ын эсрэг идэвхтэй дархлаа тогтоох зорилгоор хэрэглэнэ.

Савлалт: 1 хүн тун (0.5мл)

Тун, тарих арга: 18 дээш насныханд 0.5мл булчинд тарина.

Жирэмсэн хүн: Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй. Иргэн хүний сонголтод үлдээж байгаа .

Хөхүүл ээжүүд: Хөхүүл ээжүүд хийлгэнэ. Бүр хүүхдэд хөхний сүүгээр дамжих дархлаа тогтох тухай ч ойлголт бий.

Вакцин өвчин үүсгэх үү?: Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй

Хавдартай хүн: Хийлгэхгүй. Мөн хавдрын эм, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хийлгэхгүй.

Элэгний өвчтэй хүмүүс: Элэгний вирус идэвхжил өндөр байгаа тохиолдолд хийхгүй

2 дох тунгаа хийлгэх: 2 тунгаа заавал хийлгэх хэрэгтэй ба эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй байх маш чухал. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.

Хятад улсад үйлдвэрлэсэн Verocell вакцинд хамрагдсан бол давтан тун 28 хоног

 

2021.04.09 буюу баасан гарагт соёлын төвийн бүжгийн танхимд 09:00 ээс эхлэн 16:00 хүртэл манай сургуулийн ажилтан албан хаагчдад хийх тул та хамрагдана уу.

 


Нийт багш нарын анхааралд

by тамжид баримад -

Өнөөдөр буюу 2021.03.31 -ний өдрийн 16.30 цагт арга зүйн багийн багш нарын зохион байгуулах сургалтанд бүгд оролцох тул компьютер интернэтийн асуудлаа шийдэж ирээрэй. Ирц бүртгэнэ. 

Older topics...